Ким Чен Ирийн дурсгалд алт, мөнгөн зоос гаргана

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Ким Чен Ирийн дурсгалд алт, мөнгөн зоос гаргана

БНАСАУ-ын хүндэт удирдагч агсан Ким Чен Ир Ардын армийн дээд командлагч болсны 20 жилийн ойд зориулж дурсгалын алт, мөнгөн зоос гаргах гэнэ. Уг санаачилгыг БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчид дэмжсэн байна. Дурсгалын зоосны нэг талд маршалын хувцастай Ким Чен Ирийн инээмсэглэж буй хөрөг, “Нөхөр Ким Чен Ир Солонгосын Ардын армийн дээд командлагч болсны 20 жилийн ой” хэмээх үгсийг сийлсэн гэнэ. Харин зоосны нөгөө талд маршалын одыг сийлж, БНАСАУ-ын Төв банк гэж бичжээ. Алтан зоос нь цэвэр алтаар цутгасан 35 мм диаметр, хоёр мм зузаан бол мөнгөн зоос нь 40 мм диаметр бүхий, гурван мм зузаан мөн л цэвэр мөнгөөр цутгасан гэнэ. Ким Чен Ир 1990 онд БНАСАУ-ын Ардын армийн дээд командлагч болсон юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж