Таагүрийн нэрэмжит яруу найргийн наадам

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Таагүрийн нэрэмжит яруу найргийн наадам

Энэтхэгийн Керала мужийн нийслэл Тривандрум хотод Нобелийн шагналт зохиолч Рабиндранат Таагүрийн нэрэмжит олон улсын яруу найргийн наадам энэ сарын 16-18-нд болно. Наадамд гадаадын 25, Энэтхэгийн 50 яруу найрагч оролцоно.


Наадмын үеэр Таагүрийн Нобелийн шагнал хүртсэн “Мөргөлийн дуу” бүтээлд зориулсан уран зургийн үзэсгэлэн гарах юм. Өнгөрсөн онд зохиолчийн мэндэлсний 150 жилийн ой тохиосон билээ. Энэхүү ойн арга хэмжээний үргэлжлэл болгон уг наадмын зохион байгуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж