Ой тогтоолтоо сайжруулъя

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Ой тогтоолтоо сайжруулъя

10 жилд байхдаа хичээлээ тогтоохдоо олон дахин давтан унших, хооронд нь холбох, уншсанаа буцааж ярих зэрэг арга хэрэглэдэг байснаа санаж байна.  Нилээн өргөн хэрэглэддэг бас нэг арга нь флаш карт байдаг.  Үүнээс илүү боловсруулсан, илүү үр дүнтэй аргуудын талаар …

НЭГ.    Ой тогтоолтын доорхи үндсэн зарчмууд

1.    Сэтгэл санаа тайван байх ёстой бөгөөд ямар нэгэн зовиуртай өвчингүй  байна. Эдгээр шалтгаан байвал       арилгасны дараа хичээллэх нь дээр.
2.    Мэдрэхүйн эрхтнүүдийн жигд оролцоог хангах /синестези/ хэрэгтэй.
3.    Дүрс энгийн бөгөөд аль болох тодорхой  байх ёстой.
4.    Мэддэг зүйлтэйгээ нийлэмж  үүсгэж сурах шаардлагатай.
5.    Секстэй холбоотой зүйл сайн тогтоогддог.
6.    Хошин, өвөрмөц мэдээлэл амархан санагдана.
7.    Сайн төсөөлөх нь  ой сайн байхын нэг үндэс.
8.    Дугаарлах нь дэс дараалал болон эмх цэгцтэй байдлын үр ашгийг нэмэгдүүлдэг.
9.    Билэгдэл ашиглаж тогтоосон мэдээлэл сайн тогтоогддог.
10.    Тод, олон өнгийг ашигласнаар ямар ч сонирхолгүй зүйлийг сонирхолтой болгон тогтоож болно.
11.    Дэс дараа болон эмх цэгцтэй байх нь ямар ч мэдээллийг хайж олоход чухал үүрэгтэй.
12.    Эерэг утгатай, тааламжтай  дүрс тогтоож санах нь  сөрөг утгатай дүрс тогтоож санахаас хавьгүй дээр байдаг.
13.    Хэтрүүлэг хэрэглэн хэт томруулж эсвэл хэт жижигрүүлж, хэлбэр, өнгө, дуу авиаг нь өөрчилснөөр дүрсийг тогтооход хялбар болгодог.

ХОЁР.  Дийлэнх хүний ой тогтоолтонд тархины зүүн хагас бөмбөлөгийн үүрэг давамгайлж мэдээллийг логик сэтгэлгээндээ тулгуурлаж тогтоодог. Манай сургалт тархины баруун буюу зүүн хагас бөмбөлөгүүдийн ой тогтоолтонд оролцох жигд оролцоог хангахад чиглэгдсэн.

Тархины зүүн хагас бөмбөлөгийн үүрэг:

Ш    Логик сэтгэлгээ;
Ш    Яриа;
Ш    Ангилал;
Ш    Тоотой хийх үйлдлүүд;
Ш    Шалтгаан үр дагаварын холбоог тодорхойлох;
Ш    Төлөвлөлт;
Ш    Шинжилгээ.

Тархины баруун хагас бөмбөлөгийн үүрэг:

Ш    Хэмнэлийн мэдрэмж;
Ш    Төсөөлөл;
Ш    Зөгнөх чадвар;
Ш    Өнгөний мэдрэмж;
Ш    Эд зүйлсийн хэмжээг тодорхойлох чадвар;
Ш    Орон зайн баримжаа;
Ш    Иж бүрэн зураглал хийх.
ГУРАВ.  Ойн тогтоолтын дараах хэлбэрүүд байдаг:
Ш    Дүрслэх;
Ш    Үгсийн ба утгын;
Ш    Хөдөлгөөний

Эдгээрээс дүрслэх ой дийлэнх насанд хүрэгсдэд давамгайлдаг үгсийн ба утгын ойноос хурд, багтаамж, найдвартай байдлын хувьд хавьгүй илүү юм.

ДӨРӨВ. Орос, Германы эрдэмтдийн (Выготский, Йельс) судалгаагаар мэдээллийг хүлээн авч боловсруулах хамгийн үр ашигтай аргууд бол дүрслэх ой буюу дүрслэх сэтгэлгээ гэдэг нь тогтоогдсон. Тэгээд ч ихэнх суутнууд ийм хэлбэрийн ой бөгөөд сэтгэлгээтэй байжээ. Дүрслэх ой ба сэтгэлгээ бол ирээдүйн хүний ой ба сэтгэлгээ гэж үздэг.

http://bsky.wordpress.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж