Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутаг дэвсгэрт байрладаг уул уурхайн компанийн гурван ажилтныг ажлаасаа буугаад явж байхад нь том оврын автомашин дайрчээ. Осол өнөөдөр 13.00 цагийн үед гарсан байна. Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барж, хоёр нь хүнд гэмтжээ.
Бид ослын талаар эргэн мэдээлэх болно.
С.Отгон