УИХ-ын байнгын хороод, Ардчилсан намын бүлгийн хуралдаан, олон улсын хэмжээний хурал, семинар зохион байгуулдаг, гэрээ, хэлэлцээр байгуулдаг Төрийн ордны “Б” танхим ханын зургаа сольжээ.
Сүх жанжны ширээ түшин зогсч буй отго жинстэй малгай, монгол дээлтэй зургийг Чингис хааны хөргөөр сольсон байна. Чингис хааны Бурхан халдун уулын өвөрт зогсч буй босоо хөргийг танхимын хойморт залжээ. Төрийн ордны Бурхан халдунтай холбоо бүхий газруудад эмэгтэй хүний хөл хориод буй. Удахгүй хэн нэг гишүүнээс Бурхан халдуны зураг өлгөсөн “Б” танхимд эмэгтэй хүн нэвтэрч болохгүй гэсэн тушаал бууж магадгүй л юм.
Д.ОЮУН