Нийслэлчүүд өвлийг асуудалгүй давлаа гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд өвлийг асуудалгүй давлаа гэж үзэв

Нийслэлчүүд өвлийг асуудалгүй давлаа гэж үзэв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2009-2010 оны өвөлжилт өнгөрүүлсэн дүнг хэлэлцжээ. Товчхондоо тэд нийслэл өнгөрсөн өвлийг өнтэй давсан гэж дүгнэлээ. Хэдийгээр зарим нэг хүндрэл бэрхшээл гарсан ч гэсэн, нийслэлийн мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа сайжирсны үрээр ойрын жилүүдэд болж байгаагүй хүйтрэлт, цас, зудтай өвлийг онцын хүндрэлгүй давж, улаанбаатарчууд тав тухтай өвөлжсөн гэж тэд үзэж байна.

Хотын амьдралын чухал асуудлын нэг болсон өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажилд нийслэлийн удирдлагаас онцгой анхаарал тавьж, шат дараатай ажлуудыг зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцын талаар нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалтуудыг удаа дараа хийж, удаашралтай, бэрхшээлтэй асуудлуудыг тухай бүр нь шийдвэрлэж ажиллажээ.  Үүний зэрэгцээ дүүрэг, инженерийн хангамжийн байгууллагууд өвөлжилтийг хангуулах салбар комисс байгуулж, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө, өвлийг даван туулсан байдлаа сар бүр тайлагнан дүгнэж, хариуцсан орон нутаг, хэсэг, нэгжийн үйл ажиллагааг өвөлжилтөд бэлтгүүлэх, өвлийг даван туулах талаар нилээд ажил хийж гүйцэтгэсэн нь өвлийг өнтэй давах үндсэн нөхцөл болсон гэж хотын удирдлагууд дүгнэсэн байна.

Сүүлийн жилүүдэд инженерийн хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, барилгажих явцыг эрчимжүүлэх чиглэлээр дэд бүтцийн салбарт улс, орон нутгийн төсөв, Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, өнгөрсөн онд гэхэд л 90 орчим тэрбум төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн нь өмнөх жилийнхээс 20 орчим хувиар, 2007 оныхоос 2,2 дахин өсчээ. Өнгөрсөн жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлынн хүрээнд Умард дэд станцынтрансформаторын өргөтгөлийн ажил, Хайлааст, Соёолж дэд станцуудыг ашиглалтад оруулах ажлыг өвлийн оргил ачаалал эхлэхээс өмнө хийж гүйцэтгэснээр заримдаа 10 хүртэл удаагийн томоохон хэмжээний тасалдал, хязгаарлалт тогтмол гарч байсан 2008-2009 оны өвлийнхийг бодвол цахилгаан хангамжийн тасалдал 2 дахин буурсан байна. Мөн өнгөрсөн өвөл зам талбайн хальтиргаа, гулгааг арилгах зорилгоор нийслэлийн төсвөөр 100 тн давс, 150 тн бодис, дүүргүүд болон ТҮК-иуд 631 тн давс, 250 метр куб элс, 200 тн бодис нөөцөлсөн бөгөөд нийт нөөцийн 94 хувийг хэрэглэж дуусчээ.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж