Та бид 2011 оныг ардаа үлдээж 2012 оны хаалгаар эрч хүч, инээд хөөр, урам зоригтойгоор алхан орлоо. Хүн бүрийн хүсэн хүлээх "Шинэ жил"-ийн наадмууд газар газруудад ганган гацууртайгаа сайхан болж өнгөрлөө. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо жил бүр Ардчилсан Залуучуудын Холбооноос "Мөнх Монгол" нэртэй баярын цэнгүүнийг уламжлал болгон өргөн хүрээтэй тэмдэглэдэг билээ. Энэ жил тус баярын цэнгүүнд "МӨНХЧУЛУУН" САН, Сүхбаатар аймгийн Голомт банкны салбар, "Наран мандах нутаг" уран сайхны киноны баг хамт олон, Сүхбаатар аймаг фэйсбүүк группын гишүүд мөн ДБЭТеатрын гоцлол дуучин Ө.Уянга нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн Сүхбаатар нутгийнхантай хамт сайхан баярласан юм. Энэхүү наадам үнэхээр сүр жавхлантай сэтгэл догдлом байсан гэдгийг хуваалцхад сайхан байна.
Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе!!
Эх сурвалж: www.munkhchuluun.org