Евро лигийн II шатны сугалаа боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Евро лигийн II шатны сугалаа боллоо

Европын сагсан бөмбөгийн холбооны клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн “Евро лиг”-ийн энэ улирлын хоёрдугаар шатны хэсгийн тоглолтын сугалаа боллоо. Эхний шатнаас шалгарсан 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг бүрээс шалгарсан хоёр, нийт найман баг ¼ шигшээг бүрдүүлэх юм. Сугалааг танилцуулбал, “Е” хэсэгт ЦСКА (ОХУ), “Олимпиакос” (Грек), “ЭфэсПилсен”, “Галатсарай” (хоёул Турк), “F” хэсэгт “Реал” (Испани), “Сиена” (Итали), “Уникаха”, “Бильбао” (хоёул Испани), “G” хэсэгт “Фенербахче” (Турк), “Панатинайкос” (Грек), УНИКС (ОХУ), “Милан” (Итали), “Н” хэсэгт “Барселона” (Испани), “Маккаби” (Израйл), “Канту” (Итали), “Жальгирис” (Литва), хуваарилагдсан юм. Хоёрдугаар шатны хэсгийн тоглолт ирэх сард өндөрлөнө.   

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж