Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой, Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд яам өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад Кувейтийн төр засгийн албаны болон хувийн хэвшлийн төлөөлөл, тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын нийт 150 гаруй хүн оролцжээ. Кувейтийн Засгийн газраас манай улсын түүхэн ойн баярт онцгойлон анхаарч, хүндэт зочноор Кувейтийн Газрын тосны сайд бөгөөд Парламенттай харилцах асуудал эрхэлсэн Төрийн сайд ноён Мохаммад Мохсин аль-Бусайри оролцсон тухай ГХЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.