Ази тивийн аваргыг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Ази тивийн аваргыг шалгаруулна

Казахстаны нийслэл Астанад энэ сарын 7, 8-нд гүйлтийн тэшүүрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн 500, 1500, 5000, 10000 метрийн зайд ОУХМ Г.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 500, 1500, 3000, 5000 метрт ОУХМ Д.Дэлгэрмаа нар өрсөлдөхөөр болжээ.

Дөрвөн зайн нийлбэр дүнгээр эхний хоёр байрт шалгарсан тамирчин 2012 оны ДАШТ-д өрсөлдөх эрх өвөртлөх юм. Г.Ууганбаатар өнгөрсөн долоодугаар сараас хойш Герман Инцель хотод байрлах Олон улсын тэшүүрийн холбооны академид суралцаж байгаа.

Харин Д.Дэлгэрмаа өнгөрсөн аравдугаар сард өөрийн зардлаар Канадын Калгари хотод очиж, бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцжээ.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж