Азийн томоохон индексүүд унажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Азийн томоохон индексүүд унажээ

Шинэ жилийн баярын үеэр Азийн хөрөнгийн захууд амарсан ч өчигдөр Өмнөд Солонгос, Тайванийн гол индексүүд унасан байна. Өнгөрсөн жил 11 хувиар буурсан Өмнөд Солонгосын Коспи индекс нээгдэхдээ харьцангуй буурсан байсан гэнэ. “Yonhap News”–ийн мэдээлж буйгаар “Woori Finance Holdings” 1.9 хувиар, “Shinhan Financial Group” 2.1 хувиар буурсан байна. Технологийн аварга “Samsung Electronics” –ийн үнэт цаасны ханш 1.3 хувь, “LG Electronics” 2.8 хувиар өссөн бол  “Acer Inc”  1.4 хувиар буурчээ. Тайванийн  “TAIEX” өчигдөр нээгдэхдээ 0.8 хувиар буурч, 7,018.30 болсон байна. “Apple” корпорацийн  “iPad”, “iPhone”-ийг үйлдвэрлэдэг “Foxconn Technology”-ийн үнэт цаас нэг хувиар буурчээ. Харин Ази, Номхон далайн бүсийн томоохон индексүүд болох Японы Никкей 225 индекс, Хонконгийн Hang Seng индекс болон Австралийн S&P ASX 200 хаагджээ. Хятадын Шанхай Композит индекс  21 хувийн алдагдалтайгаар хаагдсан нь Бээжингийн эрх баригчид эдийн засгийн хэт халалтыг бууруулахын тулд зээл, хөрөнгө оруулалтын хэмжээг хязгаарлах бодлого явуулсантай холбоотой аж. Хонконгийн Hang Seng индекс нэг жилийн өмнөхөөс 19.7 хувиар буурсан байна. Сингапурын Straits Times индексийн хаалтын ханш 2,646.35  хүрч 17.5 хувиар буурчээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж