Домогт дуучин Арета Франклин удаан хугацаанд холбоотой байсан Уилльям Уилкерсонтой сүй тавьсан тухай түүний албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. “Үүрд”-ийн найзууд Флорида мужийн Майами арал дээр гэрлэлтээ батлуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Харин дараа нь тансаг зэрэглэлийн дарвуулт онгоц дээр хүлээн авалт, үдэшлэг хийхээр төлөвлөж буй аж. Мөн тэрбээр Донна Каран, Валентино, Вера Ванг зэрэг алдарт дизайнеруудаар даашинзаа хийлгэхээр шийдсэн байна..
“Бид зургаа эсвэл долдугаар сард хуримаа хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ би жирэмсэн болоогүй шүү” хэмээн дуучин бүсгүй сэтгүүлчдэд мэдэгджээ. Урьд нь хоёр ч удаа гэрлэж байсан Франклин “Рок н’ Роллын Алдрын танхимд” бүртгэгдсэн анхны эмэгтэй уран бүтээлч билээ.
Т.Мөнхсайхан