“Оюутолгой” паралимпийн тамирчдыг ивээн тэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” паралимпийн тамирчдыг ивээн тэтгэнэ

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч “Оюутолгой” компани “Лондон 2012” паралимпийн наадамд оролцох тамирчдын зардлыг бүрэн дааж, бүх талаар тусалж дэмжих боллоо. Тус компани өчигдөр Монголын паралимп, хөнгөн атлетикийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад ихээхэн урам өгөв. Энэхүү гэрээнд “Оюутолгой” -н талаас ТУЗ-ийн дарга Г.Гансүх, ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Макрэй, дэд ерөнхийлөгч Дэвид Патерсон, Монголын паралимпийн холбоог төлөөлж ерөнхийлөгч бөгөөд НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү гарын үсэг зурсан. Лондонгийн паралимпийн наадам энэ наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 9-нд болж, ойролцоогоор 166 орны хөгжлийн бэрхшээлтэй тамирчид 21 спортын 503 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, сэтгэлийн хатаа сорин өрсөлдөх билээ. Одоогийн байдлаар Монголын тамирчид есөн эрх аваад байгаа бөгөөд пара жүдо бөхийн Б.Ганбат, П.Болортуяа, А.Мөнхбат, Д.Ганбат, М.Очирхуяг, байт харвааны Б.Оюун-Эрдэнэ, Б.Жавзмаа, буудлагын Ц.Лхамсүрэн, хөнгөн атлетикийн Г.Мөнхбат нар Лондонгийн паралимпийг зорих юм.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж