С.Бат-Отгоны шүүх хурлын шийдвэр 8-нд гарна

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

С.Бат-Отгоны шүүх хурлын шийдвэр 8-нд гарна

“S&I” болон “Ice Top” хамтлагийн экс-гишүүн С.Бат-Отгонд холбогдох хэргийг шүүх хурал Шведийн Стокгольм хотын шүүхэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд болсон юм. Шүүх хурлын шийдвэрийн талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодруулахад, “Шведийн талаас шүүхийн шийдвэр нэгдүгээр сарын 8-нд гарна гэж мэдээлсэн. Хэдий тийм ч дахин хойшлохыг үгүйсгэхгүй юм. Шүүх хуралд Монгол Улсаас Швдед суугаа Элчин сайдын яамнаас албаны хүмүүс оролцсон” гэх мэдээлэл өглөө.

С.Бат-Отгон нь өнгөрсөн  оны долдугаар сарын 11-нд араб залуугийн амийг хөнөөсөн хэргээр  Швед улсын  нутагт цагдан хоригдож байгаа юм. Энэ удаагийн шүүх хуралд түүний ах оролцоно гэх мэдээлэл байсан. С.Бат-Отгоны ахыг Швед улс руу явахад шаардлагатай визний асуудлыг Гадаад харилцааны яамнаас анхаарсан байна. Гэхдээ түүний ах шүүх хуралд оролцсон эсэх нь тодорхойгүй  байна. Швед улсын хуулиар хүний амь хөнөөсөн хэрэгтэнд 10-15 жил хорих ял оноодог хуулийн заалттай аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж