
С.Бат-Отгон нь өнгөрсөн оны долдугаар сарын 11-нд араб залуугийн амийг хөнөөсөн хэргээр Швед улсын нутагт цагдан хоригдож байгаа юм. Энэ удаагийн шүүх хуралд түүний ах оролцоно гэх мэдээлэл байсан. С.Бат-Отгоны ахыг Швед улс руу явахад шаардлагатай визний асуудлыг Гадаад харилцааны яамнаас анхаарсан байна. Гэхдээ түүний ах шүүх хуралд оролцсон эсэх нь тодорхойгүй байна. Швед улсын хуулиар хүний амь хөнөөсөн хэрэгтэнд 10-15 жил хорих ял оноодог хуулийн заалттай аж.
С.Отгон