Араб лиг Сирид гал зогсоохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Араб лиг Сирид гал зогсоохыг уриалав

Араб лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга Набил аль-Араби Сирийн эрх баригчдаас тус улсад өрнөж буй аллага, хүчирхийллийг зогсоохыг уриалжээ. Мөн мэргэн буучид хамгийн их аюул тарьж байгааг анхааруулсан байна.  Набил аль-Араби Сирийн томоохон хотуудаас цэргийнхнийг танк, их бууны хамт гаргасан гэж тэрбээр мэдэгджээ. Тус улсад Араб лигийн 60 ажиглагч эрх баригчид хэлсэндээ хүрч, хүчирхийллийг зогсоох арга хэмжээ авч буй эсэхэд хяналт тавихаар ажиллаж байгаа юм. Гэвч сурвалжлагч нарын мэдээлж буйгаар аллага, хүчирхийлэл зогсохгүй байгаа нь иргэдийг хилэгнүүлж байгаа гэнэ. НҮБ-ын шинжээчид  тус улсад өнгөрсөн гуравдугаар сараас хойш өрнөж буй мөргөлдөөний улмаас 5000 гаруй хүн амиа алдсан гэж мэдээлсэн. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг шаардсан босогчид болон цэргийнхний хоорондох мөргөлдөөн үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт Араб лигийн ажиглагчдыг тус улсад очсоноос хойш 390 босогч амиа алдсан гэж ажиглагчид мэдээлжээ. Араб лигийн ажиглагчдын ахлагчаар томилогдсон Суданы генерал Мустафа аль-Дабиг Сирийн эрх баригчдын талын хүн гэх яриа тарсан нь иргэдийн эгдүүцлийг төрүүлж байгаа гэнэ. Өнгөрсөн ням гаригт Арабын парламентын зөвлөх Сирид хүчирхийлэл үргэлжилсээр байгаа тул Араб лигийн ажиглагчдыг эргүүлэн татахыг уриалсан юм. 

Ажиглагчдын хэлж буйгаар цэргийнхнийг Сирийн томоохон хотуудаас гаргасан авч аллага, хүчирхийлэл зогсохгүй байгаа гэнэ. Харин Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад аюулаас хамгаалахын 2000 ажилтны аминд хүрсэн мөргөлдөөнийг эхлүүлсэн зэвсэгт босогчдын эсрэг тэмцэж байна гэж мэдэгдэж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж