Дархан аварга Д.Цэрэнтогтохыг үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Дархан аварга Д.Цэрэнтогтохыг үнэлжээ

Өвөрхангай аймгийн Ардчилсан намаас
дархан аварга Д.Цэрэнтогтохын монгол бөхийг хөгжүүлэхэд оруулсан хувь
нэмрийг нь үнэлж өргөмжлөл хүртээжээ. Энэхүү өргөмжлөлийг тус намынхан
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсан 100 жилийн ойгоор
буюу бөхийн барилдааны үеэр гардуулсан юм байна. Энэ өдрийг сонгосон нь ч
учиртай аж. Учир нь Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдсан, Монгол
Улсын анхны Ерөнхий сайд Д.Намнансүрэн нь одоогийнхоор бол Өвөрхангай
аймагт харьяалагдана. Хуучин хошууны нэрээрээ бол Сайнноён хошууд
харьяалагдана. Харин энэхүү Сайнноён ханы хошуу, удам угсаа, нэр хүндийг
өнөө цагт өндөрт өргөж яваа хүн бол дархан аварга Д.Цэрэнтогтохыг
хэмээн үзсэний зэрэгцээ монгол бөхийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг
зүй ёсоор оруулсан хэмээн үнэлж, энэхүү өргөмжлөлийг хүртээсэн юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж