
Нийслэлийнхний хүнсний хэрэгцээнд зориулж 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэх шийдвэр гарсан. Үүний дагуу төдий хэмжээний мах бэлтгэх 23 үйлдвэр, аж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээ байгуулсан. Харин нөөцийн мах бэлтгэх, хяналт тавих, борлуулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Монголын махны холбоо хамтарсан гэрээ байгуулаад байгаа аж.
"Улс төрийн тойм" сонин