
Бүтэн жилийн хугацаагаар авч үзвэл 2010 онд эдийн засгийн өсөлт 14,5 хувьтай байсан бол өнгөрөгч онд огцом унаж, 4,8 болжээ. Тус улсын Ерөнхий сайд Ли Хсен Лүүн уг үзүүлэлт энэ жил ч үргэлжлэх вий хэмээн болгоомжилж байгаа аж. Тэрбээр шинэ оны мэндчилгээндээ “Европ өрийн асуудлыг шийдвэрлэхэд хол байна. Дараа жил хэн хүнгүй, олон оронд хэцүү он жил байх болно. Жижиг орон, ялангуяа манай орны хувьд гэвэл зайлшгүй энэ давалгаанд өртөж таарах байх” хэмээн хэлсэн байна.
У.Болор