Мэрил Стрип “Алтан баавгай” гардана

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Мэрил Стрип “Алтан баавгай” гардана

Кино урлагт амьдралаа зориулан гайхамшигт дүрүүдийг дэлгэцэнд бүтээснийг нь үнэлэн Холливудын од Мэрил Стрипд Берлиний кино наадам өнөө жилийн хүндэтгэлийн “Алтан баавгай” шагналаа гардуулахаар шийдсэнээ өчигдөр зарлав. 62 настай жүжигчин эмэгтэй ирэх сарын 14-нд шагналаа хүлээж авна. Энэ бол тус наадмын хамгийн том шагнал билээ.


Берлиний наадмын захирал Дитер Косслик “Мэрил Стрип бол уянгын дүрээс инээдмийн дүрд хүртэл хувирч чаддаг гайхамшигт жүжигчин” хэмээн өгүүлэв. Яг одоо Британи, АН-ын театруудаад гарч байгаа “Төмөр хатагтай” киноны Маргарет Тетчерийн дүрийг нь онцлон энэхүү шагнал түүнд очиж байгаа юм.


Наадмын үеэр Мэрил Стрипийн тоглосон “Софигийн сонголт” болон “Төмөр хатагтай” кинонуудыг гаргах гэнэ. Европ тивд болдог киноны хамгийн том наадам болох Берлиний энэхүү наадам ирэх сарын 9-19-нд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж