Лондон: мюзикл уу, Олимп уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Лондон: мюзикл уу, Олимп уу?

2012 оны зуны олимпийн тоглолтын үеэр Лондоны нэлээн хэд хэдэн мюзиклийг түр хаахаар болсон нь үзэгчдийн тоо эрс буурсантай холбоотой гэж алдарт хөгжмийн зохиолч, театрын сүлжээний эзэн, лорд Эндрю Ллойд Уэббер мэдэгдэж байна.

“Энэ үеэр хэн ч театрт очихгүй… Лондоны ихэнхи театр зүгээр л үүдээ барина. Хэцүүхэн үе ирнэ дээ” гэж Британийн нийслэлд 7 театр эзэмшдэг Really Useful Group компанийн эзэн, 63 настай хөгжмийн зохиолч BBC-гийн эфирт тайлбарлалаа. 2012 оны 7, 8 сарын тасалбарын урьчилсан захиалга өмнөх үеийн ийм үзүүлэлтийн зөвхөн 10 хувьтай л тэнцэж байгааг тэрээр онцолсон юм.

Ямар ч байсан, алдартай 3 мюзикл Олимпиадын үеэр тоглогдохгүй гэж лорд Уэббер мэдэгдэхдээ чухам ямар бүтээл гэдгийг нь хэлэхээс татгалзлаа. Хөтөлбөрт зөвхөн өнгөрсөн онд 25 жилийнхээ ойг тэмдэглэсэн “Дуурийн хий үзэгдэл” мэтийн томоохон хит бүтээлүүд л үлдэх бололтой.

Энэхүү ярилцлагад цухалзсан арай өөдрөг мэдээ нь гэвэл, Олимпийн тоглолт дууссаны дараа лондоны Уэст-эндийн театрууд хэд хэдэн шинэхэн мюзиклээр үзэгчдийн сонорыг баясгана хэмээх их урлаач лордын ам алдсан үгс байлаа.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж