“Энэ үеэр хэн ч театрт очихгүй… Лондоны ихэнхи театр зүгээр л үүдээ барина. Хэцүүхэн үе ирнэ дээ” гэж Британийн нийслэлд 7 театр эзэмшдэг Really Useful Group компанийн эзэн, 63 настай хөгжмийн зохиолч BBC-гийн эфирт тайлбарлалаа. 2012 оны 7, 8 сарын тасалбарын урьчилсан захиалга өмнөх үеийн ийм үзүүлэлтийн зөвхөн 10 хувьтай л тэнцэж байгааг тэрээр онцолсон юм.
Ямар ч байсан, алдартай 3 мюзикл Олимпиадын үеэр тоглогдохгүй гэж лорд Уэббер мэдэгдэхдээ чухам ямар бүтээл гэдгийг нь хэлэхээс татгалзлаа. Хөтөлбөрт зөвхөн өнгөрсөн онд 25 жилийнхээ ойг тэмдэглэсэн “Дуурийн хий үзэгдэл” мэтийн томоохон хит бүтээлүүд л үлдэх бололтой.
Энэхүү ярилцлагад цухалзсан арай өөдрөг мэдээ нь гэвэл, Олимпийн тоглолт дууссаны дараа лондоны Уэст-эндийн театрууд хэд хэдэн шинэхэн мюзиклээр үзэгчдийн сонорыг баясгана хэмээх их урлаач лордын ам алдсан үгс байлаа.
Эх сурвалж: BBC