Хятадын цагдаа нар лалын сүмийг нураажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Хятадын цагдаа нар лалын сүмийг нураажээ

Хятадын умард дахь Нинзця автономит районд цагдаа нар лалын мөргөлийн сүмийг нурааснаас болж суурингийн иргэд цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. Хонконгод төвтэй хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр өнгөрсөн баасан гаригт Хятадын цагдаа нар лалын сүмийг хууль бус гэж зарласнаас дээрх хэрэг манджээ. Хүний эрхийг хамгаалах байгууллагын ажиглагчдын гэрчилж буйгаар дээрх мөргөлдөөний үеэр 50-аад хүн гэмтэж бэртэн, 100 гаруй хүн баривчлагдсан байна. Хятадын хууль сахиулагчид лалын сүмийг нурааснаа үгүйсгэхгүй байгаа юм. Дээрх хэрэг үндэстний цөөнх лалын шашинтнууд амьдардаг Хятадын Нинзця Хуй автономит районы Таошань сууринд гарчээ. Нинзця районы намын нэгэн албан тушаалтан лалын сүмийг хууль бусаар байгуулсан тул нураах арга хэмжээ авсан гэж тайлбарласан гэнэ. Хүний эрхийг хамгаалах байгууллагын ажиглагчдын гэрчилж буйгаар 1000 гаруй цагдаа нар суурингийн иргэдийн шинээр байгуулсан лалын сүмийг нураах ажилд оролцсон байна. Хүн ам таруу суурьшсан цөлийн уг районд Хятадын угсаатны цөөнх лалын шашинтнууд голдуу амьдардаг. 2009 онд Шинжань мужид лалын шашинт Уйгур, Хятадын Хань үндэстний хооронд гарсан мөргөлдөөний үеэр 200 гаруй хүн амиа алдсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж