Багануур дүүргийн чанга дэглэмтэй хорих ангиас өчигдөр цагдан хорих 461 дүгээр хорих анги руу шилжүүлсэн улсын начин Ц.Улаанхүүг батлан даалтад гаргах хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргажээ. Хяналтын шатны шүүхээс түүнд холбогдох мансууруулах бодис их хэмжээгээр олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцсан учир түүнийг батлан даалтад гаргах эрх зүйн үндэслэл байгаа аж. Дөрвөн сар хоригдсон түүний биеийн байдал муу байгаа учир батлан даалтад гаргах хүсэлтийг тавьсан байна.
С.Отгон