“Тэнгэрийн хүү” жүжгийг дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн хүү” жүжгийг дахин тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдын шинэ оны эхний тоглолт нь “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг байх нь. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан өнгөрсөн оны аравдугаар сарын 28-нд нээлтээ хийж байсан “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг дахин тайзнаа тоглохоор болжээ. Энэ удаад УБЭТ-ын уран бүтээлчид Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийг нэгдүгээр сарын 14, 15-нд 17.00 цагаас тус тус тоглох аж. Театрын найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатарын найруулсан тус жүжгийн ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн Гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ассистент найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, консруктор зураачаар Т.Түмэн-Өлзий, компьютер графикчаар Т.Аянга, гэрлийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ц.Эрдэнэбат, чимэглэлийн эрхлэгчээр Соёлын тэргүүний аижлтан Н.Батбилэг нар ажилласан юм.

Харин жүжгийн гол дүр буюу Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шанюйн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын авьяаслаг жүжигчид тогложээ. Сонирхуулахад, УДЭТ-ын хамт олон энэ сард “Тэнгэрийн хүү” жүжгээс гадна хүүхдийн “Алтан түлхүүр”, “Лусын дагина”, драмын “Ану хатан”, “Ээжээ”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Нууц амраг чинь болъё” зэрэг жүжгийг тоглохоор хөтөлбөртөө багтаажээ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж