
Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр уг телевизорыг оны сүүлчээр худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа ба үнийн хувьд хараахан тодорхой болоогүй байгаа гэнэ.
Уг телевизийн дэлгэц нь OLED байвал үнэ нь хамгийн багадаа 5000 ам.доллараас эхлэнэ хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна. 2007 онд Sony корпораци 11 инчийн OLED дэлгэцтэй телевизорыг 2500 ам.долларын үнэтэй худалдаалж байсан юм.