Шувууны “нүдээр” байгалийн зураглал

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Шувууны “нүдээр” байгалийн зураглал

Германы фоточин Клаус Лейдорфийн гэрэл зургийн урлаг нэлээн өндөр түвшинд гэж хэлмээр. Шууд утгаараа л даа. Энэ уран бүтээлч байгалийн сайхныг “гэгээн алсаас” буюу “гэгээн өндрөөс” халиах дуртай бололтой.

Тэрээр “Цессна-172”-оор нисч, онгоцоо жолоодохын зэрэгцээ зураг авч амждаг юм. Байгалийн зураглалынхаа ихэнхийг Клаус Бавари дээгүүр хальж байхдаа даржээ.

“Шувууны” өндрөөс сүрэг хонь

Мододын цэнхэр сүүдэр

Гэрэл зурагчны хувьд хамгийн гол нь “чанартай дуран, чанга гар” гэж Клаус Лейдорф (Klaus Leidorf) хэлэх дуртай. Шувуу нисэх өндрөөс байгаль тэс ондоо, бүр оньсого төрүүлмээр өмнөө харагддаг учраас тодорхой тайлбаргүйгээр зургуудыг нь таних хэцүү. Сүрэг хонь этгээд жигтэй амьтан, харин эрдэнэ шишийн талбай билгийн мэлмий ч болоод байх шиг.

Билгийн мэлмий: эрдэнэ шишийн талбай

Өнгө өнгийн шүхэр – наран шарлага

Ногоон усанд улаан завь

Эх сурвалж: leidorf.de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж