Үртсэн түлшний үйлдвэр ашиглалтад ороход бэлэн

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Үртсэн түлшний үйлдвэр ашиглалтад ороход бэлэн

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд барьж буй Үртсэн шахмал түлшний иж бүрэн цогцолбор үйлдвэрийг ирэх сарын 12-нд ашиглалтад хүлээж авна гэж нийслэлийн Засаг даргын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийж буй томоохон ажлуудын нэг болох энэхүү үйлдвэрийг нийслэлийн өмчид хүлээн авах асуудлыг Засаг даргын зөвлөлийн өмнөх хурлаар хэлэлцсэн боловч үйлдвэрийн технологийн горимыг өөрчилсөн, дутуу гүйцэтгэгдсэн ажлууд байсан учир нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийн газар дээр нь ажиллуулж, дүгнэлт гаргуулсан юм. Ажлын хэсгийнхэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, дутуу ажлуудыг товлосон хугацаанд гүйцэтгүүлэн, ирэх сарын 12-нд үйлдвэрийг хүлээлцэхээр болжээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж