МАХН-ын бага хурлаар Хамтарсан Засгийн газарт дүн тавина | News.MN

МАХН-ын бага хурлаар Хамтарсан Засгийн газарт дүн тавина

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

МАХН-ын бага хурлаар Хамтарсан Засгийн газарт дүн тавина

МАХН бага хурлаа IY сард хийхээр товложээ. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн хэлснээр уг бага хурлаар Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд дүн тавих аж. Мөн УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, сахилга дэг журмын талаар хэлэлцэх гэнэ.
Намын харьяалалгүй албан тушаалд томилогдсон зарим хүний оронд бага хурлын гишүүн нөхөн сонгох ажиллагаа явуулах юм байна. Бага хуралд МАХН-ын дарга С.Баяр биечлэн оролцохоор болж байгаа юм байна.

  Д.ОЮУН

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж