Монголын рок поп урлагт цахиур хагалан гарч ирж байсан “Камертон” хамтлаг “Боловсрол суваг” телевизтэй хамтран ажиллаж, шинэлэг нэгэн төсөл хэрэгжүүлэх тухай чихэнд чимэгтэй мэдээ дуулгасан билээ. Тэд Монголын рок попын ертөнцөд удаан “наслах” дөрвөл boyband продюсерлэн гаргаж ирнэ гэдгээ мэдэгдээд, ажилдаа шуурхайлан орсон. Улмаар ирэх зун гэхэд “Камертон” хамтлагийн залгамж халааг үргэлжлүүлэх дөрвөн залуу урлагийн салбарт “мэндэлнэ”. Харин шинэ хамтлаг ямар нэртэй байх вэ? Төслийн адил “Камертон-2” нэртэй байх тухай шум гарах болсон ч зохион байгуулагчдын зүгээс шинэ хамтлаг өөр нэртэй байна гэдгийг мэдэгдлээ. Тэгэхээр “Камертон-2” төслийн хүрээнд авьяаслаг дөрвөн залуу ямар нэртэй тайзнаа гарах нь таавар хэвээр үлдлээ.
У.Болор