Арвайхээрчүүд усаар гачигдахгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Арвайхээрчүүд усаар гачигдахгүй

Арвайхээрчүүд ундны усаар гачигддаг зовлонгоос ангижирах нь ээ. Азийн хөгжлийн банкны хөн­гөлттэй зээлийн 6.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Онгийн голын ойролцоо байгуулах гүн өрмийн худгуудаас 16 км урт хуванцар хос хоолойгоор ус татаж аймгийн төвийн айл өрх, албан байгууллага, аж ахуйн газрууд ундны цэвэр устай болох юм байна. Гэр хорооллын 32 ус түгээх байрны 17 нь шинчлэгдэн төвлөрсөн ус түгээх шугамд холбох ажээ. Мөн энэ төслийн хүрээнд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэнэ хэмээн “Онги ус суваг” орон нутгийн өмчит ХХК-ийн ерөнхий инженер М.Давгадорж дуулгажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж