Хятадын хилээр нэвтрэгсдийн гарын хээг авна

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Хятадын хилээр нэвтрэгсдийн гарын хээг авна

Хятадын хилээр зорчих гадаадын иргэдээс хурууны хээ авах гэнэ. "Сhina Daily" сонинд мэдээлснээр өнгөрсөн даваа гаригт нээсэн Бүх Хятадын ардын хурлын төлөөлөгчдийн байн­гын хорооны хурлаар төлөөлөгчид хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ нь тус улсын хилээр зорчих гадаадын иргэдийн хурууны хээг авах тухай бөгөөд БНХАУ-ын олон нийтийн аюулгүй байдлын орлогч сайд Ян Хуанин энэ талаар онцлов. Энэ нь гаальчдын ажлыг хөнгөвчлөхөд чиглэгдэх болно гэж тэрээр үзэж байгаа юм. Хятадын хилээр 260 сая хүн нэвтэрдэг гэсэн судалгаа байдаг. 1990 оноос хойш тус улсаар  орж гарах хүмүүсийн тоо жилд арван хувиар нэмэгдсээр байгаа аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж