Монгол цэргүүддээ захидал илгээе

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Монгол цэргүүддээ захидал илгээе

Монголын нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байгаа зүйл бол ирээдүйдээ итгэх итгэлийг буй болгох явдал юм. Ниймийн бухимдалаас үүдэн ирээдүйдээ итгэх итгэл багасч, харилцан үл ойлголцол газар авч, хүмүүсийн ирээдүй улам бүр хэцүү байдалд орж байна. Одоо бидэнд итгэлийг буй болгох, хүмүүст бодитоор харуулах баатрууд хэрэгтэй. Харин энэ баатрууд бол Монголын армийн энхийг сахиулагчид. Учир нь тэд монгол залуу хүн дэлхийн хаана ч ажиллаж амьдрах дасан зохицох, амжилт олох чадвартай төдийгүй хувийн сахилга бат, багаар ажиллах чадвар, бие бялдар, зориг хатуужил, шийдвэр гаргах чадварын хувьд бусдаас харин ч илүү гэдгээ нотлосоор байна.

Монгол хүн залхуу, багаар ажиллаж чаддагүй, өрсөлдөх чадваргүй, нэгдэхээрээ юу ч хийж чаддаггүй гэсэн энэ сөрөг сэтгэлгээ нийгэмд байдаг ч бидэнд энхийг сахиулагчдын олон улсын үнэлгээ хамгийн сайн эмчилгээ болно. Монголын нийгэм ялангуяа шинэ үеийнхэн тэднээс суралцаж, өөртөө итгэх итгэлийг олж авах ёстой. Өөртөө итгэх итгэлийг буй болгосон ард түмэн ирээдүйдээ итгэдэг. Ирээдүйдээ итгэлтэй ард түмэн хөгждөг. Энэ үеийнхэн үндэсний сэргэн мандлын үзэл санааг нийгмээрээ хүлээн зөвшөөрөх ёстой.

Тиймээс гадаадад энхийг сахиулж буй монгол цэргүүддээ сэтгэлийн дэм өгөх, урам зориг төрүүлэх үүднээс халуун сэтгэлийн захидал бичиж, илгээх аяныг Боловсрол телевиз, medee.mn сайт, Өдрийн сонин, Нийгмийн толь, Ардчилал сонинууд санаачлан эхлүүлж байна. Мөн энэхүү аянг УИХ-ын тамгын газар талархан дэмжиж байгаа бөгөөд монгол залуу хүн та нэг нэгэндээ талархаж, бахархаж чаддаг бол ирэх сарын 14-ны дотор chono800@yahoo.com болон 99814085 утсаар холбогдож захидлаа илгээгээрэй.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж