Хорио цээрийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Хорио цээрийг цуцалжээ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын II 
багийн нутаг "Халзан сайр" гэдэг газар өнгөрсөн арванхоёрдугаар сарын
10-нд малын гоц халдварт боом өвчин гарсан. Дээрх нутагт  өвөлжиж байгаа
малчин Д.Хашхүүгийн  үхэр малаас хүнд халдах эрсдэлтэй энэ өвчнөөр
өвчилсөн юм. Тиймээс Бигэр сумын Засаг даргын захирамжаар өвчин гарсан
бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Харин эл хугацаанд уг
өвчнөөр дахин мал өвчлөөгүй учир хориг цээрийн дэглэмийг өнгөрсөн долоо
хоногт цуцалсан байна. 

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж