Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Хэн хэн ажлаа өгөв?

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд нэр дэвшин өрсөлдөх төрийн албан хаагчид нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажил, албан тушаалаасаа татгалзах ёстой. Тэр дагуу хэд хэдэн албан тушаалтан албан ёсоор албан тушаалаа өгчээ.

Тэдний тоонд Авто замын газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Батхуяг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Мөнхбаатар, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар орсон байна. Тэдний оронд албан тушаалтан томилох хүртэл Засгийн газраас баталсан журмын дагуу түр орлон гүйцэтгэгчийг томилох аж. Өмнө нь түр орлож байгаа хүнийг үүрэг гүйцэтгэгч гэдэг байсан. Тэгвэл одоо түр орлон гүйцэтгэгч гэж нэрлэхээр болжээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын тайлбарласнаар ажлаа хүлээлгэн өгсөн хүний ажил албыг түр орлон гүйцэтгэгч гүйцэтгэнэ. Шинээр хүн томилохгүй. Хамгийн ойрхон чиглэлийн ажил алба гүйцэтгэдэг бүтэц, нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх аж. Үүний дараа тухайн байгууллага ажлаас чөлөөлөгдсөн хүний оронд хүн томилуулах захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлэх юм байна.

Дээрх хүмүүсээс гадна их, дээд сургуулийн захирлууд, төрийн өмчит компанийн захирлуудаас ч ажлаа өгсөн байна.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж