Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Хүмүүс 2012 он гэж айдаг болжээ. 2012
оны 12-р сарын 21-ний өдөр нарны аймгийн Санчир, Бархасвадь, Ангараг,
Дэлхий гаригууд нэг шугаманд орж жагсана. Урд нь ийм тохиолдол олон гарч
байсан ч энэ удаагийн тохиолдол нь зөвхөн нарны аймгийн ч биш оддын
системГалактик-ын одод төвөөсөө татсан радиус мэт нэг шугаманд жагсах
юм байна. Мөн энэ өдөр манай нарны систем Сүүн зам буюу Тэнгэрийн
заадсын төвийг дайран өнгөрч Маяачуудын тооллын дөрөвдүгээр эрин
төгсөнө. Энэ нь цагийн зүү 12 дээр давхцаад шинэ өдөр эхэлдэг шиг шинэ
эрин эхлэх тэмдэг гэсэн үг юм. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагдах гоц
үзэгдэл гэж үздэг. Тиймээс Маяагийн төгсөшгүй хуанли буюу Месоамерикийн
цаг тооллын бичиг дээрх сүүлийн өдөр 2012 оны арванхоёрдугаар сарын 21
байгаа нь зарим хүмүүсийг айлгаж байна. Гэхдээ хүн төрөлхтөн 26 төрлийн
цаг тооны бичиг цаг хугацааны янз бүрийн үед эхлүүлсэн бөгөөд хамгийн
эртнийх нь Еврейчүүдийн Hebrew он тоолол энэ жил 5771 онтойгоо золгож
байна. 

Энэ өдөр
ямар ч байсан жирийн өдөр биш боловч чухам юу болохыг хэн ч хэлж
чадахгүй байгаа бөгөөд сонирхогч, судлаачдын анхаарлыг татаж түүхэн
хугацаа ойртох тусам бүр ч илүү энэ талаар яригдах болов. Эрин
зууны зааг дээр гоц ухаантай хүүхдүүд төрж хүн төрөлхтөнд сайн сайхан
амьдралын үндэсийг эргүүлэн авчирна гэж шашны номлолууд дээр тэмдэглэсэн
байдаг. Тэднийг Индиго хүүхдүүд гэж нэрлэдэг бөгөөд өнөөдрийн соёл
иргэншлийн хөгжил, даяарчлал нь ихэнх хүмүүсийг Индиго буюу өөрөөр
сэтгэж, өөрөөр өөрийгөө илэрхийлэх сэтгэхүйг төрүүлдэг болсон нь
сохирхолтой.
Ингээд 2012 он дэлхийн төгсгөл үү? Сөнөж мөхнө
гэдэг устаж үгүй болохыг
хэлдэггүй юм байна. Дэлхийн түүхэнд одоо оршин байгаагаас илүү, маш
олон Соёл иргэншлүүд мөхөж алга болсон ул мөр байдаг. Магадгүй бидний
таамаглаж ярьдаг Атлантид, Лемурчуудад 2012 он шиг үйл явдал болсон юм
болов уу?

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж