“Коппелия”-тай танилцах үдэш

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

“Коппелия”-тай танилцах үдэш

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт ирэх ням гаригт Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг тоглох гэж байна. 1870 онд Парисийн дуурийн театрт анх тоглож байсан Л.Делибийн энэхүү “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь гурван бүлэг, таван үзэгдэлтэй. Тус балетыг анх Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1966 онд тогложээ.

Л.Делиб бол А.Адан, Ж.Бизэтэй энэ зэрэгцэх Францын хүчирхэг хөгжмийн зохиолч юм.  Тус балетын гол онцлог нь чамин хөгжимтэй юм. Хөгжмөөр хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгуулаг хөгжимтэй балет юм. Энэхүү балетыг хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гоцлол эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс өндөр техник шаарддаг байна. Балетын үйл явдал Галиций гэх эртний түүхт хотод өрнөх бөгөөд өвгөн дархан Коппелиусын байшин хотын төв талбайд байдаг аж. Эсрэг талын жижиг байншингийн цонхоор залуу охин Сванильда шагайн харж, ертөнцийн өнгө үзэсгэлэн байгалийн гоо сайхныг бишрэн харж байтал хэзээний танил дарханы цонхон дээр урьд үзээгүй нэг охин ном уншиж суух нь тэр. Гэнэн томоогүй охин ихэд гайхан өвгөний цонхонд ойртож “ энэ лав охин нь байх, яагаад гудамж талбайгаар зугаалдаггүйсэн билээ” гэж бодолхийн зогслоо. Энэ үед хотын залуус өвгөн дарханы гадаа ирж өнөөх хөөрхөн охиныг харахыг хүснэ. Тэдний дунд амраг хайртай Франц нь ч байхыг Сванильда олоод харчихав.

…Маргааш хуримын өдөр. Гэвч Сванильда сүйт залуугийнхаа сэтгэлд эргэлзэж байлаа. Сванильда нөхөрсгөөр мэндчилээд байхад ч үл тоомсорлон суудаг тэр нэгэн хачин жигтэй охинтой уулзахыг хүсч байв. Аз болоход түүнд тийм боломж олдлоо. Өвгөн мужааны нууцлаг гоо охиныг олж харахыг хүссэн хэдэн дэггүй залуус Коппелиусыг гэрээсээ гарч явахад нь охиноо харуулахыг хүсч, хоргоож байгаад өвгөний гэрийн түлхүүрийг санаандгүй унагаачихав. Үүнийг хөндлөнгөөс харсан Сванильда тэднийг холдмогц түлхүүрийг авч, тэр охинтой орж уулзахаар хэсэг найзуудын хамт өвгөний гэр лүү нууцаар орсноор цааш үргэлжилнэ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж