Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Ж.Алтанцэцэгийн охид гэж нэрлэгдэх болсон “Extacy” хамтлагийнхан “цасан охид” гэх шинэ нэртэй болжээ. Рок попын отгон хамтлаг болох “Extacy”-гийн охид “Цасан аялгуу” тоглолтод оролцсон бөгөөд тэд цасан цагаан өнгийн мини даашинзтай тайзнаа гарч ирэхэд үзэгчид тэднийг “цасан охид” хэмээн нэрлэсэн юм. Ийнхүү 2011 оны цасан охидоор “Extacy” шалгарав.

Тэд “Цасан аялгуу” тоглолтод “You Win”, “Чам руу” дуугаараа үзэгчдэд бэлэг барьсан. Анхааруулж “цасан охид”-доо хэлэхэд цагаан трико, сандаль хоёрын хослол жаахан тохиромжгүй байсан шүү, охид оо.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж