Сонгуулийн хууль цэц дээр унах уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль цэц дээр унах уу?

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч Намын дарга С.Төмөрсүх: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭЭС ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙ

Сонгуулийн ту­хай хуулийг шинэчлэн найруулж УИХ-ын чуулганаар бат­лаад удаагүй бай­гаа. Хуулийн зүйл заалт, Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хэмээн  Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намынхан үзсэн. Манай намаас Үндсэн хуулийн цэцэд хандан албан бичгийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр илгээсэн.  Гол үндэслэл нь Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах пропорциональ нь “сонгогчид саналаа шууд өгнө” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна”. Иймээс Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн Сонгуулийн хуулийг Үндсэн хуулийн цэцээс хориг арга хэмжээ авах ёстой.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: ЯМАР ШИЙДВЭР ГАРГАХЫГ НЬ МЭДЭХГҮЙ БАЙНА

-Бид Үндсэн хуульд нийцнэ л гэж хуулиа гаргасан. Тэр хүмүүс Цэцэд хандах, түүний хариуд ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь хэн ч урьдчилан мэдэх аргагүй л зүйл шүү дээ.

УИХ-ын гишүүн Л.Гансүх: ЦЭЦИЙНХЭН ЗӨВШИЛЦӨЛД ХҮРСЭН ХУУЛИЙГ УНАГАХГҮЙ БАЙХ

-Таавар таадаг хүмүүс янз бүрийн зүйл ярьдаг. Үндсэн хуулийн цэцийнхэн арай гэж зөвшилцөлд хүрсэн хуулийг унагахгүй байх. Энэ хууль өнөөдрийг хүртэл маш олон хүний хүч хөдөлмөрийг шингэсэн. Улс орон эрчимтэй хөгжлийнхөө шатанд байгаа энэ үед нийгмийг эрүүлжүүлэх чиглэл рүү хандсан хууль гарч байгаа учир үүн дээр Үндсэн хуулийн цэцийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлнэ байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Очирбат: СОНГУУЛИЙН ХУУЛЬ САЙН БОЛСОН

-Чухамхүү 28 суудал дээр намын гишүүд намын нэр бичигддэг. Нэр нь бичигдсэн хүмүүс нь сонгуулийн сонголт хийгдэж болох үгүй дээр би эргэлзэж байгаа. Энэ санал дээр Үндсэн хуулийн цэц юу гэж хэлэхийг би мэдэхгүй. Энэ тал дээр Үндсэн хуулийн цэцтэй маргалдаж санал нийлэхгүй хүмүүс олон байгаа юм билээ. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц юу гэж хариу өгөхийг би мэдэхгүй байна. Бусад талаараа сонгуулийн хууль сайн болсон.

Б.Энхмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж