
Энэ үеэр иргэний баримт бичгийн 42692 зөрчил илрүүлснээс 30243-ынх зөрчлийг арилгаад байна. Одоогийн байдлаар зөрчил арилгалт 70,8 хувьтай байгаа ажээ. Иймээс иргэдийг бичиг баримтын ямар нэг зөрчилгүй байлгах, ялангуяа эх орны хишиг өгч буй энэ үед бичиг баримтын зөрчлийг арилгуулж, цэгцэлж авах, “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч дүүрэг бүрийг нийслэлтэй холбосон бүртгэлийн нэгдсэн сүлжээтэй болох асуудалд анхаарах хэрэгтэй байгаа аж. Иргэний баримт бичгийн үзлэг болон Эх орны хувь хишиг олгох ажилтай холбогдоод НБГ, дүүргийн Бүртгэл мэдээллийн тасгаар үйлчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн тул бүртгэлийн газрынхан энэ сарыг дуустал уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаас дүүргүүдийн удирдлага, НИТХ-ын төлөөлөгчдийг оролцуулсан ажлын хэсэг гаргаж, дүүрэг, нийслэлийн бүртгэлийн ажлыг улам боловсронгуй болгох асуудлыг судлуулахаар болсны зэрэгцээ НБГ-т нэг сарын хугацаатай ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөн байна.
Л.ХАЛИУ