Ирэх долоо хоногоос хүйтний эрч эрс чангарна

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногоос хүйтний эрч эрс чангарна

Ирэх долоо хоногоос хүйтний эрч эрс чангарна

Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд салхитай, бас цас орсоор байна.

Ойрын өдрүүдийн цаг агаарын байдлын талаар тодруулахад Ус цаг уур, орчны хүрээлэнгийн сектор Ж.Цогт “Энэ долоо хоногтоо хүйтний эрч эрс чангарна гэсэн юм алга. Харин ирэх долоо хоногоос эхлэн хүйтний эрч эрс чангарах төлөв өнөөдрийн /өчигдрийн/ мэдээ­гээр харагдаж байна. Ер нь бол арванхоёр, нэгдүгээр сар өвлийн улирлын хамгийн хүйтэн сар болохоор ерөнхийдөө хүйтэн байна. Одоогоор баруун аймгийн зарим нутгаар шөнөдөө 38-43 хэмийн хүйтэн хонож, өдөртөө 25-аас дээш хэмтэй л байна. Ирэх долоо хоногоос хүйтрэх тул малчид, ард иргэд цаг агаарын мэдээгээ сонсч байх хэрэгтэй” гэлээ.

Зүүн аймгуудын нутгаар өчигд­­рийн байдлаар цасгүй, бага зэргийн салхитай байгаа бол төвийн аймгуудаар цас орж, цасаар шуурах юм байна.  Төвийн нутгаар салхи зүүн аймгаас бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 22-27 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд  хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна хүйтэрнэ гэлээ.

Энэ сарын 4-нд буюу лхагва гаригаас зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэмийн хүйтэн байа аж.  Цаашид энэ сарын 6-наас нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Өвлийн хамгийн хүйтэн сар  болох арванхоёр, нэгдүгээр сарыг буюу 40 хоногийн хугацааг авчих­ад л дулааны улирал наашилж, цаг агаар тогтуун болно гэдгийг мэргэжилт­нүүд хэлж буй.  Хүйтний улирал буюу ес эхэлсэн үед алсыг зорьж буй тээврийн хэрэгслийн жолооч нар замд гарахдаа дулаан хувцсаа өмсч, цаг агаарын мэдээ­гээ сонсч бэлтгэлээ хангахыг Тээврийн хэрэгслийн онош­­логоо хяналт зохицуулах алба­наас ч мөн анхааруулж байгаа. Нийт нутгаар цас ихтэй,  хүйтрэх төлөв­тэй байгаа учраас жолооч нарт анхааруулж, аян замд гарахад нь тээврийн оношлогоог хийж, батал­гаатай тээврийн хэрэгслээр зорчихыг иргэдэд сэрэмжлүүллээ. Мөн цас орж, орон нутгийн зам хальтиргаа, гулгаатай байгаа учраас тээврийн бүрэн бүтэн байдал, үзлэг оношлогоонд орж аян замд гарахыг анхааруулж байна.

Ш.ОЮУН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж