Өөжгий хөтлөгч болсон нь

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Өөжгий хөтлөгч болсон нь

Д.Өлзий-Орших буюу Өөжгий. Монголын номер нэг гитарчин гэх тодотголтой тэрбээр рок попын хүрээний бүхий л тоглолтод оролцож, үзэгчдэд гитарын гайхамшгийг мэдрүүлсээр ирсэн. Тэгвэл саяхнаас Өөжгий хөтлөгчийн ажлыг тун ч чамбай, мэдрэмжтэй гүйцэтгэх болж, бусдыгаа ажилгүй болгох дөхсөн гэнэ. Тэрбээр шинэ жилийн баярт зориулсан “Цасан аялгуу” хэмээх рок попынхны тоглолтод хөтлөгчөөр ажилласан аж. Мэргэжлийн хүмүүсээс ч илүү дуу шуутай, “вкус”-тэй байсан Өөжгий үүргээ онц дүн тавихаар сайн гүйцэтгэнэ лээ.

Ер нь сүүлийн үед хамтлаг, дуучид хөтлөгч хийх их сонирхолтой болсон. “Нисванис”-ын Амгаа, реппер Quiza гээд л авьяаслаг хөтлөгч нар бий шүү. Одоо харин Өөжгий нэмэгдлээ дээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж