Т.Өөдөөгийн дэгжин гоёл

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Т.Өөдөөгийн дэгжин гоёл

“Desoft” студийн бэр болсон хөтлөгч, жүжигчин Т.Өөдөө өнгөрсөн хоёрдугаар сард амаржиж, хосууд хөөрхөн хүүтэй болсон билээ. Хэзээний хөдөлмөрч, дайчин Т.Өөдөө амаржаад удаагүй байхдаа л ажилдаа орж, шоу, нэвтрүүлгээ хөтөлсөн. Сэргэлэн, дэгжин бүсгүй саяхан болсон “Цасан аялгуу” тоглолтыг гитарчин Өөжгийгийн хамт хөтлөв. Тэрбээр энэ үдэш гал улаан өнгийн урт, намирсан хормойтой даашинз өмсч, улаан цэцгэн гоёлыг даашинзтайгаа хослуулан үсэндээ зүүсэн байв. Хэдийнэ намба суусан ч, гал улаан өнгө Т.Өөдөөгийн цоглог эрчтэй эмэгтэй гэдгийг илтгэж байв.  Тэрбээр энэ үдшийн хамгийн дур булаам, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг байсныг нуух юун.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж