С.Наран, Ж.Алтанцэцэг. Хоёулаа хүчтэй, чадалтай хоолойтой дуучид. Дуучин Ж.Алтанцэцэг бол дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн, харин С.Наран өвөрмөц хоолой, хүчирхэг хэмнэлээрээ үзэгчдийг гайхашруулж чаддаг дуучин. Энэ хоёр дива нар хамтран “Найз” хэмээх дууг дуулжээ. Тэдний хамтын бүтээл үзэгчдийг жинхэнэ алмайруулсан гэхэд болно. Тэд өнгөрсөн баярын өдөр болсон “Цасан аялгуу” рок попын шоу тоглолтод оролцож, “Найз” дуугаараа үзэгчдэд гэнэтийн бэлэг барив. Хоёр хүчирхэг дуучны нэгдэл болсон “Найз” дуу удахгүй клиптэй болж, үзэгчдийн хүртээл болох юм гэнэ лээ.
М.Урин