Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна



2012 оны 1 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар  хойноос секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 6-11 градус, говийн нутгийн өмнөд  хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
                                                                                                                                                                                              
Улаанбаатарт хот: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/сек. 17-19 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийгшил 80 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.    


2012 оны 01-р сарын 4-нөөс 1 дүгээр сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.m

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж