Золгүйгээр амиа алдах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Золгүйгээр амиа алдах нь ихэсчээ

Сүүлийн өдрүүдэд золгүйгээр амиа алдах тохиолдол олноороо бүртгэгдэх болжээ. 2011 оноос 2012 онд шилжих хугацаанд нийслэлд золгүй тохиолдлоор амь насаа алдсан хэрэг нийт 16 гарсан байна. Үүнээс нь найм нь 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нд, үлдсэн найм нь энэ сарын 1-нд тус бүр гарчээ. Заримыг нь дурдвал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших Тэнүүн-Огоо ХХК-ний хашаанд байрлах машины гражид нас барсан хүн байна гэсэн дуудлага өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний 18.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байсан. Дуудлагын дагуу газар дээр нь очиж цагдаагийн шалгахад, Баянзүрх дүүргийн харьяат 25 настай М өөрийн эзэмшлийн УБХ 6380 дугаартай машиндаа угаартсан байдалтай нас барсан байжээ. Мөн энэ өдөр архи хэтрүүлэн хэрэглэж, амиа алдсан тохиолдол гарсан байна. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн 34 настай эмэгтэй Т нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах хамаатныдаа баяр тэмдэглэж архи ууж байгаад нас барсан байжээ. Дээрх хэргүүдийг одоо харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй гэнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж