МАН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнө хуралдаж Боловсролын тухай багц хуулийн төслийг хэлэлцэн энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Гэвч тус бүлгийнхэн дахин хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар Сонгуулийн шинэ хуулиар баталсан тойрог, мандатын талаар хэлэлцэж байгаа хэмээн албан бус эх сурвалж хэлж байна. Аль тойрог дээр хэний нэрийг дэвшүүлэх, ямар хүмүүсийг пропорциональ жагсаалтад оруулах гээд нарийн асуудлууд намуудын өмнө тулгарч байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээгээр үдээс өмнө энэ асуудлыг эхэлсэн, одоо үргэлжлүүлж байгаа гэнэ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж