Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Ажлаа өгцгөөж байна

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй төрийн албан хаагчид өнөөдрөөс ажлаа хүлээлгэн өгцгөөж байна. Төрийн унаа, утас, мөнгө хөрөнгө, шуудан холбоо зэргийг нэр дэвших ажилдаа ашиглаж, доод тушаалын хүмүүсээ сурталчилгааны ажилд дайчилдаг буруу зуршил өмнөх сонгуулиудын үеэр гарч байсан. Түүнийг халах зорилгоор сонгуулиас хагас жилийн өмнө төрийн албаныхныг ажлаас нь чөлөөлж байгаа юм.

Яам, тамгын газар, их, дээд сургууль, УИХ-ын Тамгын газар, судалгааны төв зэрэг газраас нэлээд тооны хүн ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөх хүсэлт тавьжээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж