Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг зонхилжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг зонхилжээ

Нийслэлийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээллээр баярын өдрүүдэд хулгайн гэмт хэрэг гараагүй байна. Энэ нь нэг талаар сайшаалтай авч архи хэтрүүлэн ууж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэг тав бүртгэгджээ. Заримаас нь тодруулбал, Гоодойн аманд өчигдөр хүнд хутгалуулж гэмтсэн хүн байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, Завхан аймгийн харьяат, 28 настай эрэгтэй Б-гийн хөлийн булчинг хутгалсан байжээ. Энэ хэргийг үйлдэгч нь Хан-Уул дүүргийн зургадугаар хорооны иргэн 39 настай М гэгч байсан бөгөөд тэрбээр хамт архи уусныхаа дараа дээрх гэмт хэргийг үйлдэж улмаар зугтаасан байсныг ийнхүү илрүүлэн саатуулжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутагт иргэн 48 настай эрэгтэй Х-ийн зүүн бугалгыг хутгалж гэмтээсэн хэрэг гарсан байна. Хэргийг үйлдэгч нь мөн л хамт архи ууж байсан 48 настай О гэгч байсан бөгөөд архи хэтрүүлэн хэрэглэснээс ийм хэрэг өдүүллээ гэжээ. Дээрх хэргүүдийг одоо харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж