
Тэгвэл энэ сарын 1-нд цагдаагийн байгууллагад иргэдээс 1055 мэдээ, мэдээлэл ирүүлсэнээс гэмт хэргийн шинжтэй 32 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 32 хэргийн 21-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж буй юм байна. Гэмт хэргийг ангилбал, бусдын биед гэмтэл учруулах 2, танхайрах 5, дээрэмдэх болон булаах гэмт хэрэг тус бүр 1, зам тээврийн хэрэг 11, осол 33 гарч, 20 хүн гэмтсэн байна.
Г.Дарь